Ургамлан хашлага тайрч хэлбэржүүлэх

M Garden
Mar 4, 2021

--

Ургамлан хашлага гэдэг нь байшин барилгын урдуур, явган хүний замын хажуугаар бут сөөг тарьж, түүнийгээ засаж хэлбэржүүлэх замаар битүү амьд хашлага болгохыг хэлнэ. Ургамлан хашлаганд шар хуайс, хайлаас, нохойн хошуу, долоогоно зэрэг мод бутыг өргөн хэрэглэдэг бөгөөд мод, сөөг тус бүрийн онцлогт тохирсон арчилгаа, тайралт тандалтыг хийдэг байна.

Таны тарьсан ургамлан хашлагын өндөр 1.5–2 м өндөр байх нь тохиромжтой бөгөөд тэр түвшингээс нь хэтрүүлэхгүй байх зорилгоор модны иш, мөчрийг өөр хоорондоо ижил тэнцүү байхаар тэгшлэн хяргахаас гадна хажуу талын хэсгийн сэрвийсэн мөчир, найлзуурыг авч жигдэлнэ.

Ургамлан хашлагыг дээрээс нь харвал тэгш өнцөгт, трапиц, тал дугуй хэлбэртэй байдаг. Ургамлан хашлагыг тайрч, сийрүүлэх, залуужуулах огтлол хийхгүй бол иш мөчир оройн нахианы өсөлт давамгайлан ургамлын доод хэсэг нь сүүдэрлэгдсэнээр шингэрч шинэ залуу найлзуур үүсэх явц зогсож хөгшрөлт түргэсдэг байна.

📍 Мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ 👉 88079188

--

--

M Garden
M Garden

Written by M Garden

Бид та бүхэн мод бут, зүлэг тарихад хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байх болно.

No responses yet