Зүлэг хэдэн янз байдаг вэ?

M Garden
3 min readApr 19, 2021

--

Мөлхөө хиаг
Энэ нь урт мөлхөө үндэслэг иштэй олон наст ургамал. Манай орны хойт хээрийн бүсэд нэлээд тохиолдох ба гол төлөв голын хөндийгээр ургадаг.

Мөлхөө хиаг нь чийгэнд дуртай боловч гандахыг удаан тэсвэрлэж чаддаг. давсхараг хөрсөнд бүрч илүү тэсвэртэй өвөл өлчир бөгөөд цочир хүйтэнд сайн даадаг. Нарлаг болон сүүдэрлэг газрын аль алинд нь ургадаг. Үр боломн үндэслэг ишээр үрждэг. Мөлхөө хиаг нь бүрхэцийн хувьд зүлгэнд тийм ч тохиромжтой биш тул зөвхөн уул уурхайн нөхөн сэргээлт, хотын захын хорооллуудаар хөрс хамгааалах чиглэлээр тариалж болно.

Согоовор

Монгол орны хөвсгөл, Хэнтий, Хангай, Алтайн уулын хээр нуга, ойн зах, сөөгөн ширэнгэ, эргийн элс хайрганд ургадаг. Мөлхөө олон найлзууртай 30–70 см өндөр , олон наст үет ургамал. битүү углуурга бүхий өргөн шугамын навчтай.Цэцгийн доод хайрс нь үзүүртээ соргүй эсвэл 3–6мм урт сортой.

Согооврыг манай оронд зүлэг тарихад голлон хэрэглэж байгаа болно. соргүй согоовор нь 09-р сарны дунд үе хүртэл өнгө үзэмжээ хадгалдаг.

Ерхөг

Манай орны цөлийнбүсээс бусад бүх нутагт тархсан хуурайсаг энэ ургамлыг зүлэгжүүлэлтийн ажилд өргөн хэрэглэж байна.

Ерхөг нь 30–35см өндөр эгц босоо иштэй боловч тэр нь суурь хэсэгтээ тахигар түүний угт орших цөөвтөр нарийн навчтай олон наст үет ургамал юм.Ишний үзүүрт бие, биенийхээ эсрэг суусан хос эгнээ түрүүхэйнүүдээс бүрдсэн сам маягийн нягт түрүүтэй. Ерхөг нь хавар эрт сэргэн ургаж, 08-р сарын сүүлээр жигд үрлэдэг.Ерхөг 2-дахь жилээсээ зүлэгний хэвийн шинжийг олж бүрхэцийн хэмжээ нь ихэснэ.Гойд тэсвэртэй чанарыг нь ашиглаж усалгаа муутай газраар зүлгэнд тариалахад тохиромжтой байдаг.

Манай орны нөхцөлд ерхөгийн үрийг зуны бороо угтуулан 6-р сарын эхний 10 хоногоос тариалах маш тохиромжтой байдаг.

Ботууль

Манай орны ойт хээр, хээрийн бүсэд уул толгодын ар энгэр, бэл хажуу дагаж голлон ургадаг, сахлаг хүрэн үндэстэй 15–20см урт үет ургамал юм.

Ихэвчлэн тууш хумирсан нарийн хатуу богино усархуу навчтай, тэдгээр нь цэцэглэх сум ишний угт бөөнөөр оршдог. Ишнийнхээ үзүүрт сийрэг түрүүтэй. Түрүүхэйдээ нэлээд олон цэцэгтэй тэдгээрийн хайрс тус бүрдээ үзүүүртэй нарийн сортой. 08-р сард үрлэж гүйцдэг.

Өлөнгө

Манай орны ойт хээрийн бүсэд уулын ой, ойн зах жалга хавцал, бэл хажуу дагаж ургадаг. 1м өндөр нягт дэгнүүл үет ургамал, 1см шахам өргөн шугаман навчтай.

Ишнийхээ үзүүрт бөөрөнхийвтэр, шугамархуу түрүүтэй түрүүхэй нь нэг дороос хорёроос дөрвөөрөө гардаг.Манай орны хувьд Өлөнгө маш элбэг тохиолддог бөгөөд бор ногоон өнгийн маш нягт бортгорхуу шовгор түрүүтэй нь дагуур өлөнгө гэдэг.

Цайвар саарал өнгийн бөхийж ургасан сийрэг шугамын түрүүтэй нь сибирь өлөнгө гэнэ. Эдний аль алиныг нь хот суурин газрыг зүлэгжүүлж, ногооруулахад өргөн ашиглаж болно.

#FOLLOW; https://www.facebook.com/MOONGARDENMONGOLIA

Баярлалаа.

--

--

M Garden
M Garden

Written by M Garden

Бид та бүхэн мод бут, зүлэг тарихад хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байх болно.

No responses yet